Бидний тухай
Бид хүн бүрийн дотоод ухамсар, энэрэнгүй сэтгэл, зөв амьдралын хэв маягийг төлөвшүүлэхэд чиглэсэн боловсролыг түгээхийг зорьдог.

Бэлэгтэйхүүгийн Туул
E-RYT500 | YACEP
"Карма" иогийн сургуулийн үүсгэн байгуулагч
Цогц боловсрол
Карма Иогийн сургууль нь иогийн багш бэлтгэх болон хүний бие, сэтгэл, оюун ухааныг тэнцвэртэй хөгжүүлэх зорилготой иог, бясалгал, эрүүл амьдралын дадлыг түгээн дэлгэрүүлэх сургалтуудыг явуулдаг.
Тав тух & Амар амгалан
Тав тухтай орчинд амьсгалын дасгал, бясалгал, хөдөлгөөний зөв байрлалуудыг эзэмшүүлснээр булчингийн хүчийг нэмэгдүүлж, биеийг уян налархай болгон, стресс бухимдлыг тайлж, дотоод сэтгэлийн амар амгаланг олоход тусалдаг.
Өөрийгөө дахин нээхүй
Зөвхөн дасгал хөдөлгөөн хийх газар биш, хүмүүс өөрийгөө дахин нээх, нийгэмдээ сайн үйл хийх ухааныг амьдралын бодит дадал болгон хэрэгжүүлэхэд уриалдаг. Ингэснээр өөрийн амар амгаланг олж, бусдын сайн сайхны төлөө ажиллах ухамсар төлөвшинө.
Бид зөвхөн мэдлэг олгохоос гадна амьдралын зөв хандлага, хариуцлага, сахилга бат, нийгмийн ухамсрыг төлөвшүүлэх орчныг бүрдүүлдэг. Бид байгаль дэлхийтэй зохицон амьдрах, бие махбод болон сэтгэлийн эрүүл мэндийг хамгаалах амьдралын хэв маягийг дэмждэг.
"Эрхэм зорилго нь хувь хүний дотоод хөгжлийг нийгмийн сайн сайхантай холбон энэрэх сэтгэл, эв нэгдэл, амар амгалан бүхий нийгмийг цогцлоон хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах явдал юм."
Бидний ордог нэмэлт хичээлүүд

Иогийн багшийн суурь мэдлэг олгох 200 цагийн сургалт
(Жилд 2 удаа - хавар, намар)

Нурууны иогийн багш бэлтгэх 25 цагийн сургалт
(Жилд 1 удаа)

Жирэмсний иогийн багш бэлтгэх 20 цагийн сургалт
(Жилд 2 удаа - хавар, намар)

Хүүхдийн иогийн багш бэлтгэх 25 цагийн сургалт
(Жилд 2 удаа - хавар, намар)
Байршил
Rokmon Building, 10 давхар
Улаанбаатар хот, Монгол
Ажлын цаг
Холбоо барих
7011-9789
karmayogastudio.ub@gmail.com
